Вольфганг Амадей Моцарт
Товч намтар
XVIII зууны хүн төрөлхтний гайхамшиг болсон Моцартын амьдрал, адал явдалт дурсамжууд нь өнөөгийн бидний үед түүх болжээ. Австрийн хөгжмийн суут зохиолч Моцартын хөгжмийг хаврын урь, нарны гэрэл, залуу нас, гэгээн сайхан болгонтой зүйрлэх нь олон байдаг.
Тэрээр 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төрсөн. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуурыг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ эхлэн туурвиж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглон тэдний гайхшралыг төрүүлж байжээ.
17 насандаа Зальцбургийн хун тайжийн ордны хөгжимчин болсон хэдий ч түүнд төдийлөн санаанд нь нийцдэггүй байж. Судлаачид энэ талаар хэлэхдээ хэрэв Моцарт энэ ажлаа хийгээд Зальцбургэд үлдсэн бол түүний уран бүтээл дэлхийд танигдахгүй, тэр чигтээ түүхэнд орхигдох байсан юм гэж цохон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч түүний уран бүтээл 1781 онд Вена хотод очсоноор илүү олонд танигдаж, нэр алдарт хүрч чаджээ. Харин олныг гайхшруулж чадсан нэрт хөгжмийн зохиолч маань санхүүгийн хувьд төдийлөн амжилтанд хүрээгүй юм.
Амьдралынхаа хугацаанд тэрээр 600 гаруй симфони, концерт, танхим, дуурийн болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ. Людвиг Ван Бетховен эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Иосиф Хаядн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ.
Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн Минуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаагүй үлдээсэн Рекүэм байсан юм. Моцарт гайхамшигтай хөгжмийн зохиолч мөн сайн төгөлдөр хуурч байсан. Тэрээр 1791 оны 12-р сарын 5-нд 01:00 цагийн орчим өвчнөөр нас баржээ.
Аялан тоглолт
1762 оноос эхлэн 3 жил хагасын хугацаанд үргэлжилсэн урт удаан аялан тоглолтоо Европын хотуудаар хийсэн бөгөөд гэр бүлийн аялан тоглолт Мюнхенийн Баварын ордноос эхлэн, Вена болон Прагын хааны ордон, Хааг, Лондон зэрэг олон газруудаар явж тогложээ
Моцартыг Лондонд байхад хүмүүс тэрний үнэхээр гоц хүүхэд үү? Эсвэл одой хүн үү? гэж гайхдаг байсан гэдэг.
Аялан тоглолтынхоо үед Моцарт хэд хэдэн хөгжмийн зохиолчидтой танилцаж тэдний уран бүтээлээс сонирхон явсны нэг нь 1764, 1765 оны хооронд Лондонд III Жорж хаанд зориулж тоглохдоо алдарт хөгжмийн зохиолч Иоханн Себестиан Бахын хүү Иохан Кристиан Бахтай танилцсан явдал байсан юм. Моцартын уран бүтээлд Иохан Кристиан Бах маш чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Морин тэрэгтэй урт замыг удаан хугацаагаар туулах, язгууртан дээдсүүдийн урилгыг хүлээх, гэрээсээ асар холдсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тэд маш их ядарч 1764 оны зун Лондонд Леополд, 1765 оны намар Хаагт хоёр хүүхэд хоёулаа салхин цэцэг тусаад эдгэрсэн. Харин аав нь үүнийг бурхнаас түүнийг сайн явна гэдгийг хэлсэн дохио гэж бодож байлаа.
Зальцбург дэх гэртээ эргэн ирснээс хойш 1 жилийн дараа эхнэр охин хоёроо үлдээгээд 1769 оны арван хоёрдугаар сараас 1771 оны гуравдугаар сарыг хүртэл Леополд хүүгийн хамт Итали руу аялжээ. Энэ аяллаараа Леополд хүүгийнхээ байгалиас заяасан авъяасыг харуулахыг зорьжээ.
1777 онд тэр ээжтэйгээ аялалд явжээ. Манхеймд тэр Алёша Вебер гэдэг охинд дурласан юм. 16 настай, дуучин болох хүсэлтэй охин байв. Моцарт түүнийг Италид аваачиж алдартай болгохыг хүссэн боловч аав нь тэнэг юм хийхээ болихыг шаардсан захиа бичсээр болиулжээ. 1778 онд Моцарт ээжтэйгээ Парист амьдарч байсан ч ээж нь тэнд нас барсан юм.
Моцартын бүтээлүүд
Моцартын хөгжим Хайдных шиг сонгодог хэв маягаараа алдартай. Түүнийг хөгжимөө зохиож эхлэхэд Бароккийн үе дуусаж байсан үе байсан юм. Хөгжмийн тухай ойлголт өөрчлөгдөж байлаа. Моцарт дөнгөж алдартай болж эхлээд байсан хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуураар тоглох ая зохиосон анхны агуу зохиолч байсан юм. Тэр бараг бүх л төрлийн хөгжмийг бичсэн юм: симфони, дуурь, соло концертууд, сүмийн хөгжим, ялангуяа чавхдаст хөгжмийн дөрвөл ба төгөлдөр хуурын сонатууд. Моцартыг бага байхад симфони гэдэг нь богино, хөгжилтэй, зүгээр л зугаа гаргах зүйл байсан бол Моцарт симфонийг хагас цаг шахам үргэлжилдэг, нарийн ажиллагаатай аялгуу болгож чадсан юм. Ялангуяа түүний сүүлийн 3 симфони гайхалтай бүтээл болсон. Моцарт заримдаа жаахан хүүхэд шиг зан гаргадаг байсан ч тэрээр хүмүүсийн зан төрхийг сайн ойлгодог байжээ. Тиймээс түүний дууриудын туслах дүрүүд нь хүртэл анхаарал татахуйц байдаг юм. Моцартын дууриуд нь түүний хамгийн гайхалтай бүтээлүүд нь юм. Lorenzo Da Ponte: Don Giovanni, Le Nozze di Figaro,Cosi fan tutte гэх гурван оперануудын дүрүүдийн хамтран дуулах, заримдаа гоцлох, үйл явдал бүрийг дүрүүдийн өөр өөр байр суурьнаас үзүүлдэг зэрэг нь алдартай болгосон билээ.

Comments
Post a Comment