СОНГОДОГ ХӨГЖИМ
Хөгжмийн гол түлхүүр бол мэдээж дуу авиа билээ.Хөгжмийг дууны авиа мөн хөдөлгөх хүч,хөвч хэрэгсэл зэргээс авиаг үүсгэнэ.Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжим гэх үг нь Грекээс гаралтай бөгөөд (mousike) буюу яруу ухааныг тэтгэгч тэнгэрийн урлаг гэсэн утгатай үг байна.Хөгжимд маш олон элементүүд байдаг бөгөөд тэрэнтэйгээ адил олон төрөл жанрт хуваагддаг. Нэг цогц аялгуунд бараг хэзээ ч нэг төрлийн хэмнэлийг ашиглана гэж байхгүй ихвэчлэн өөр өөр төрлийн дээд болон доод өнгөний сонгомол таслагддаг элементүүдийг ашиглан цогц бүтээл гаргадаг байна. Ерөнхийдөө хөгжим гэдэг бол урлагийн дээд төрөл билээ. Эрт дээр үед хөгжим гэдэг бол зөвхөн шинжлэх ухаанч эрдэмтдийн л оролддог зүйл байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй биз.Тэд ясыг зорж тусгай хэрэгслийг хийн ерөнхийдөө ихэвчлэн лимбэ л ашиглан дуу гаргадаг байсан ажээ. Гэхдээ тэр үед лимбэ нь нэг л нүхтэй байсан байна. Дараа нь харин долоон нүхтэй болсноор илүү олон өнгийг гаргах боломжтой болжэ...